Сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэг гэдэг нь сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн эмгэг, сэтгэл зүйн well-being-тэй байдалтай холбоотой хүчин зүйлсийн талаарх хувь хүний мэдлэг, ойлголт, ухамсрыг хэлнэ. Энэ нь өөрийнхөө болон бусдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг таних, ойлгох, хариу арга хэмжээ авах болон зохих нөөц, дэмжлэгийг хаанаас авахаа мэдэх асуудлыг хамардаг. Сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэг нь сэтгэцийн эмгэгийг тойрсон гутаан доромжлолыг бууруулах мөн өөрт зохих тусламжийг хайхад маш чухал юм. Ингэснээр сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудад илүү мэдээлэлтэй байж, бусдыг ойлгох хандлагатай байх боломжийг бий болгодог.
Сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэг болон Сургалтын каталог нь сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, дүрэмт хувцастай боловсон хүчинг холбогдох сургалтын материалаар хангахад чухал үүрэгтэй юм. Үүний зорилго нь тэдэнд болон бусад хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг таних, ойлгох, үр дүнтэй шийдвэрлэхэд нь туслах явдал юм. Энэхүү баримт бичиг нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сэтгэцийн эрүүл мэндийн нөхцөл байдлын менежмент, ерөнхий сэтгэцийн well-being-г дэмжих стратеги зэрэг сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой өргөн хүрээний сэдвүүдийг хамарна.
Сэтгэцийн эрүүл мэндийн сэдэв бүрийг сэдэв/нөөцийн төрөл/хэл, тухайн эх сурвалжийн зорилтот хүлээн авагчдаар хайж болно.